УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Өнгөрсөн жилийн улсын төсвийг баталж байхад эрүүл мэндийн салбар уналтад орсон. Гэтэл энд хүн төвтэй байна гээд тэргүүлэх чиглэлдээ тавьчихсан байна. Эрүүл мэндийн салбар гэдэг хүний сэтгэл хөдлөл, эмзэглэл дээр явмааргүй байна. Өнгөрсөн жил 40 гишүүн гарын үсэг зурж байж хавдар дээр мөнгө тавиулж байсан. Одоо тэрийг халаад ямар бодлого хэрэгжүүлэх вэ" гэв.