Хүүхдийн номын зураач, график дизайнер Т.Хулангийн "Нүүдэлчдийн номын
сан" нэртэй бие даасан тав дахь үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр "Цагаан
дариум" арт галерейд болно. Уран бүтээлч үзэсгэлэндээ 2006 оноос
өнгөрсөн жил хүртэл хийсэн 100-г нь сонгож дэлгэжээ.

Хүүхдийн номын зураач, график дизайнер Т.Хулангийн "Нүүдэлчдийн номын сан" нэртэй бие даасан тав дахь үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр "Цагаан дариум" арт галерейд болно. Уран бүтээлч үзэсгэлэндээ 2006 оноос өнгөрсөн жил хүртэл хийсэн 100-г нь сонгож дэлгэжээ. Үүнд зураасан, компвютер болон цаасанзураг, гар хийцийн зурагт ном, дугтуй зэрэг байх аж. Мөн хүүхдийн есөн төрлийн ном дэлгэнэ. Эдгээрийг Японы уламжлалт хүүхдийн номын урлагийн төрөл болох гар хийцийн номын урсгалыг ашиглан бүтээжээ. Тус үзэсгэлэнг Япон улсад гаргаж байсан бөгөөд манай улсад анх удаа нээж буйгаараа онцлог юм.