Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Төсвийн тодотгол хэлэлцэж байна. Ханшинд хамгийн их нөлөөтэй зүйл бол алт. Алтны үнэ сүүлийн жилүүдэд өсөж байна. Харин Монголбанк дахь алтны хэмжээ буураад байна. Энэ бол бодлоггүй явж ирсний нөлөө. Би ажил аваад долоо хонож байна. Гэсэн ч төслийг оруулж ирлээ. Алт-3 аяны тогтоолын төслийг ЗГ зориг гаргаж оруулж ирж байгаа. УИХ батлаад өгөх байх гэдэгт итгэлтэй байна" гэв.
Д.Батчулуун