Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өгөх дүгнэлтийг хүргүүлжээ.
Тухайн дүгнэлтэд "Төсөвт тодотгол хийх практик шаардлага хэмээн дурдаж байгаа “Урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурч зарлага нэмэгдсэн” гэдэг нь хандлага нь нэгэнт тодорхой байсан, өмнөх онуудад төсөв батлахдаа тооцож болох зүйл байсан бөгөөд төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж, дагуулаад зарлагыг нэмэгдүүлэх боломж хомс гэдгийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс дүгнэлт, зөвлөмждөө байнга сануулсаар ирсэн билээ. Бид хэдийгээр улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг сайтар ойлгож байгаа боловч болзошгүй эрсдэлийг тооцох, хүндрэл бэрхшээл тулгарахад бэлтгэлтэй байх боломжийг ашиглаж чадсангүй гэдгийг дахин сануулж байна" хэмээн дурджээ.
Дүгнэлтийг бүрэн эхээр нь ЭНД-ээс уншина уу.