Монгол банкны өнөөдрийн ханшаар тооцож үзвэл нэг санал 24401 үнэтэй гэсэн үг.
Мөнгийг ч хайр, найргүй цацаж байна даа. Улс төр гэдэг хамгийн ашигтай бизнес гэдэг.

Их мөнгө, их санал:
Нэг тэрбум ам.долларын компанит ажил
Гуравдугаар сарын сүүлийн байдлаар М.Ромни 607 төлөөлөгчдийг араасаа дагуулж 4.1 сая санал аваад байна. Зарцуулсан хөрөнгө оруулалт, авсан саналыг хооронд нь харьцуулж үзвэл нэг саналыг ойролцоогоор 18.5 ам.доллараар <худалдан авч>, конгрессын гишүүний өөртөө <урвуулахад> 126 мянган ам.доллар <салхинд хийсгэжээ>.
Монгол банкны өнөөдрийн ханшаар тооцож үзвэл нэг санал 24401 үнэтэй гэсэн үг.
Нэг санал 10 ам.доллар
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Гинрич гуравдугаар сарын сүүлийн байдлаар 141 төлөөлөгчийг эгнээндээ нэгтгэж, 2.2 сая хүнийг саналыг цуглуулаад байна. Тэрээр нэг хүний саналыг 10 ам.доллар, нэг конгрессын гишүүнийг 150 мянган ам.доллараар худалдан авчээ. Тэрээр одоогоор 21 мянган ам.долларыг зардал гаргаад байна.
Нэг төлөөлөгч 71 мянган ам.доллар
Нэр дэвшигч Санторум одоогоор 18.7 сая ам.доллар зарцуулсны үр дүнд өөртөө 264 конгрессын гишүүн, 2.9 сая санал цуглуулсан. Нийт зарцуулсан хөрөнгийг саналын тоонд харьцуулж үзвэл конгрессын гишүүнд 71 мянган ам.доллар, нэг саналд 6,5 ам.доллар <цацжээ>.

Гинрич, Санторум хоёроос их мөнгө зарцуулаад байгаа Паул 1.1 сая санал, 72 төлөөлөгчийн дэмжлэгтэй. Одоогоор 32 сая ам.долларыг “үрэн таран хийгээд” байна. Энэ нь нэг төлөөлөгчид 485,500 ам.доллар, нэг саналд 32,4 ам.доллар зарцуулжээ. Хичнээн их мөнгө цацлаа ч үр дүнд хүрэхгүй байх магадлалтай тод жишээ болж байна.
Энэ мөнгөөр юу хийж болох вэ гэдгийг олон улсын ажиглагчид тооцоолж, сонирхолтой хувилбаруудыг дэвшүүллээ. Тухайлбал, зочид буудал, хоол хүнс, тоног төхөөрөмж, машины түрээсийн үйлчилгээ, агаарын тээвэр, санхүүгийн үйлчилгээ, арга хэмжээний зөвлөх, онлайн сурталчилгаа зэрэг бүх төрлийн салбарт энэхүү мөнгийг зарцуулах боломжтой.
Өөр зардалтай жишин үзвэл, Польшийн хаврын усны наадамд 871 ам.доллар, Apple компаниас офиссын урсгал зардалд 1966 ам.доллар, Паттон Воггс хуулийн фирм үйл ажиллагаандаа 70 мянган ам.доллар тус тус зарцуулжээ. Эдгээр хөрөнгө оруулалт, санхүүжилт, зардлыг хэдэн зуу, мянга дахин нугалахаар мөнгийг АНУ-ын ерөнхийлөгчид сонгуулийн PR ажиллагаанд зарцуулж байна.
АНУ-чуудын 2012 оны сонголт хэн байх вэ?
Энэ сонголт нь 2012-2016 он хүртэл АНУ-ын дэлхийн тавцан дахь өнгө дүрхийг тодорхойлно. Одоогийн ерөнхийлөгч Б.Обама сүүлийн 4 жилийн хугацаанд юу хийсэн бэ? Түүний нэр хүнд ганхаж, дахин ерөнхийлөгч сонгогдох магадлал тун бага байна уу? Шинэ сонгогдсон ерөнхийлөгч манай улсад айлчлах болов уу?Ерөнхийлөгч асан Ж.Буш нэгэнтээ манай улсыг гуравдагч хөршөөрөө нэрлэсэн шүү дээ. Ирэх 2013 оны ерөнхийлөгчийн сонгуулиар хэн хэн нэр дэвших бол, хэн хамгийн өндөр магадлалтай вэ? Хэн мөнгөөр сайн “зодсон нь, цацсан нь” ерөнхийлөгч болох уу? Санхүүжилтээ хаанаас олох бол? Энэ мэтчилэн олон сонирхолтой асуултууд хариултаа хүлээсээр.
Г.Мөнхтуяа