Төрийн ордонд АН-ын ҮЗХ-ны хурал эхэлж байна.

Төрийн ордонд АН-ын ҮЗХ-ны хурал эхэлж байна. Энэ хурлыг АН-ын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат болон Нийслэлийн АН-ын дарга Ш.Түвдэндорж нар даргалж, удирдаж байна. Хурлын эхэнд тус намын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх тул одоогоор хурал хаалттай болж байна. АН-ын зарим гишүүд өнөөдөр намын даргын асуудлыг хөндөж ярина гэж байгаа ч энэ тийм ч их газар авахгүй гэж эх сурвалжууд таамаглаж байгаа юм.
Өнөөдөр А.Бекей, М.Зоригт, М.Батчимэг, Д.Дэмбэрэлсайхан, Г.Ганбаяр, Оюунсувд нарын найман хүн шинээр АН-ын ҮЗХ-ны гишүүнээр сонгоджээ.