Өнгөрсөн амралтын өдрөөр Хэнтий аймагт авто ослоор хоёр настай хүүхэд амиа алдсан хэрэг гарчээ.

Өнгөрсөн амралтын өдрөөр Хэнтий аймагт авто ослоор хоёр настай хүүхэд амиа алдсан хэрэг гарчээ. Тус аймгийн Хэрлэн сумын Баянмөнхийн замд иргэн Д-гийн машинд хажууд
нь сууж явсан хоёр настай хүү Э нь хаалгаа онгойлгон унасан байна. Улмаар хажуугаар зөрөн явж байсан машинд дайрагдан нас баржээ. Хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид үргэлжлүүлэн шалгаж байна.
Б.Чимэг