Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны дүрмийн дагуу дэлхийн чансаанд
эрэгтэйчүүдийн долоон жинд эхний 22, харин эмэгтэйчүүдийн долоон жинд
жингийнхээ ангилалд эхнийд 20-т эрэмбэлэгдсэн бөхчүүд олимпийн дэвжээнд
зодоглох эрхтэй болдог.

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны дүрмийн дагуу дэлхийн чансаанд эрэгтэйчүүдийн долоон жинд эхний 22, харин эмэгтэйчүүдийн долоон жинд жингийнхээ ангилалд эхнийд 20-т эрэмбэлэгдсэн бөхчүүд олимпийн дэвжээнд зодоглох эрхтэй болдог. Ингэхдээ нэг улсаас нэг л тамирчин эх орноо төлөөлөн Лондонг зорих билээ. Монголын жүдочдын тухайд 12 /давхардсан тоогоор/ тамирчин чансаагаар олимпийн эрх бүхий байрлалд бичигдээд байгаа. Тэдгээр тамирчдыг танилцуулбал:
Эрэгтэй:60 кг: Д.Төмөрхүлэг, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар
66 кг: Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа
73 кг: С.Ням-Очир
-100 кг: Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн
Эмэгтэй:48 кг: М.Уранцэцэг
52 кг: М.Бундмаа
63 кг: Ц.Мөнхзаяа
-78 кг: П.Лхамдэгд
Дээр нь эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ОУХМ Ц.Наранжаргал нар хэдий олимпийн эрх бүхий байрлалд багтаагүй байгаа ч урагшилж Лондонгийн татамид зодоглох боломжтой юм.