
Энэхүү хөнгөлөлттэй зээлийг хүртээмжтэй хүргэж хоёр орны эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2012 оны 5-р сарын 18-нд Монгол-Австрийн бизнес форумыг зохион байгуулна.
БНХАУ-ын Бээжин хотод суугаа Австри улсын элчин сайд тэргүүтэй 20 гаруй бизнесийн төлөөлөгчид тодорхой салбаруудад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Тухайлбал, эрүүл мэнд, эмнэлэг, инженер болон барилга, уул уурхай, дэд бүтэц, санхүү, зөвлөх үйлчилгээ, уул уурхайн машин тоног төхөөрөмж зэрэг салбарт хамтарч ажиллах юм.