Сүүлийн үед зам тээврийн осолд бага насны хүүхэд их гэмтэж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сүүлийн үед зам тээврийн осолд бага насны хүүхэд их гэмтэж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Энэ сарын 27-28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн XXX хорооны нутаг дэвсгэрт “Хьюндай” маркийн автомашины жолооч арван настай хүүхдийг мөргөж гэмтээсэн осол гарчээ. Мөн тус дүүргийн зургаадугаар хороонд 16 настай Б-г “Портер” маркийн атомашинаар дайраад зугтсан хэрэг гарсан байна. Түүнчлэн 28-29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд машин мөргөлдсөний улмаас найман сартай хүүхэд гэмтжээ. Уг хэргүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Чимэг