
Энэ зөрчил нь сонгуулийн үр дүнд нөлөөлөөгүй гэдгийг тус газраас мэдэгдлээ. Гуравдугаар сарын 4-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 6491 гомдол, Думын сонгуулийн үеэр зөрчлийн тухай 7801 мэдээлэл хүлээн авсан байна.
Тус улсын "Сонгогчдын холбоо" төрийн бус байгууллагынхан: "Сонгуулийн кампанит ажлын нөхцөл нэр дэвшигчдийн хувьд харилцан адилгүй нөхцөл бүрдсэн байсан. Санал хураах үйл ажиллагаа луйвартай болсон" гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
Тус холбооноос сонгуулийн үр дүнд анализ хийхдээ, эфирт гарах хамгийн таатай боломж В.Путинд байсан нь наад зах нь 10 хувийн санал нэмж авахад нь нөлөөлсөн гэсэн тооцоо гаргажээ. Удахгүй үүрэгт ажилдаа томилогдох В.Путин сонгогчдын 63,6 хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулсан билээ.