Өнөөдөр УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, Ц.Даваасүрэн, Д.Загджав нар МАН-ын бүлгийн үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгдэж албан ёсны өргөдлөө МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшинд өгсөн.

Өнөөдөр УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, Ц.Даваасүрэн, Д.Загджав нар МАН-ын бүлгийн үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгдэж албан ёсны өргөдлөө МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшинд өгсөн. Учир нь тэд МАХН-д элсэж, тус намын батлахаа гардаж авна хэмээсэн юм. Мөн өнөөдөр МАХН бага чуулганаараа дэд даргаа томилно. Уг томилгоонд МАН-ын гишүүн Ч.Улааны нэр яригдаж байгаа хэмээн зарим эх сурвалж мэдээлсэн. Харин дөнгөж сая УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-ын байр Цагаан ордонд хүрэлцэн иржээ. Тэд МАХН-ын бага чуулганд оролцолгүй намын удирдлагуудтай уулзаж байгаа аж. Тус хоёр гишүүнийг явсны дараа О.Чулуунбат, Ц.Даваасүрэн нар МАХН-ын байранд очиж, тус намын удирдлагуудтай уулзана хэмээн эх сурвалж мэдээллээ.
Б.Чимэг