МУИС-ийн 70 жилийн ой, МХСС-ийн Утга зохиолын тэнхимийн 30 жилийн ойн
босгон дээр хэвлэгдэн гарч буй шинэхэн номын баярт доктор, профессор,
ШУ-ны гавьяат зүтгэлтэн С.Дулам, ШУА-ийн ерөнхийлөгч, академич
Б.Энхтүвшин болон МХСС, МЗЭ, УТНС-ийн удирдах албан тушаалтан, уран
зохиолын зүтгэлтнүүд оролцлоо.

МУИС-ийн 70 жилийн ой, МХСС-ийн Утга зохиолын тэнхимийн 30 жилийн ойн босгон дээр хэвлэгдэн гарч буй шинэхэн номын баярт доктор, профессор, ШУ-ны гавьяат зүтгэлтэн С.Дулам, ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин болон МХСС, МЗЭ, УТНС-ийн удирдах албан тушаалтан, уран зохиолын зүтгэлтнүүд оролцлоо.
Д.Галбаатарын нэвтэрхий толины нээлтэнд хүрэлцэн ирсэн эрдмийн хамт олон, журмын нөхөд, шавь нар, утга зохиолын хүрээнийхэн “Өрнө дорнын “юм”-ыг хамсан онол шүүмжлэлийн их туурвил гарлаа. Уран зохиол өсөж хөгжих шаардлагатай байгаа үед цагаа олж төрсөн энэ бүтээлийг бичих ёстой хүн нь бичлээ. Өөр хүн хийхгүй байсан биз ” хэмээн онцолж байлаа.

Доктор, профессор Ж.Баянсан: ” … Өрнө дорнын утга зохиолын онолын сэтгэлгээг холбож, нааш нь ойртуулж, цоо шинэ зам гаргаж буй иж бүрэн бүтээл. Галбаатар шөлтэй чөмөгтэй бүтээл туурвих ид үе дээрээ ирж байна. Энэ бол түүний “жинхэнэ” бүтээлийн эхлэл.
МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав: Монголын уран зохиолын олон өнгө аясаас шинэ өнгө аясыг хамгийн түрүүнд мэдэрч, энэ талд баттай зогсож, 90-ээд оныхныг өлгийдөн авсан ачтай багш. Бидний үеийнхэн бүгд Галаа багшаар үнэлүүлж, шүүмжлүүлж гарч ирсэн.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.