
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 градус, Алтайн өвөр говиор 24-29 градус, говийн бүс нутгаар 20-25 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.