
Хэргийн талаар сануулбал, Д.Давааням 2010 онд 15 настай У гэх охины продюсер болжээ. Тэрбээр охиныг “Дуучин болгоно” хэмээн хуурч, их хэмжээний архи уулгасан байна. Ингээд охиныг биеэ хянах чадваргүй байдлыг ашиглан, хүчирхийлжээ. Д.Даваанямд хууртсан охин сүүлдээ гэрт нь хонож, өнжин, найзынхаа хамт гэрт нь байх үед 40 сая төгрөгийн үнэ бүхий үнэртэй ус, гоо сайхны хэрэглэл алга болжээ. Энэ дагуу Д.Давааням цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар У,А нар 40 сая төгрөгийн эд зүйл хулгайлсан хэргээр шоронд хоригджээ. Гэтэл охид Д.Даваанямыг хүчирхийлдэг байсан талаар гэрийнхэндээ хэлж, энэ дагуу ар гэрийнхэн нь дахин цагдаагийн байгууллагад гомдол гаргасан аж.
Б.Чимэг