СЕХ-ны таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан байжээ
СЕХ-ны таван
гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусчээ. Тус хороо нийт 9 гишүүнтэй бөгөөд тавынх
нь ажлын хугацаа өнгөрсөн сарын 27-нд дууссан гэнэ. “УИХ-ын ээлжит сонгуулийг
зарласантай холбогдуулан СЕХ бэлтгэл ажлаа базааж төлөвлөгөөгөө баталсан байна.

Гэвч энэ нь хүчин төгөлдөр биш” гэж УИХ дахь АН-ын бүлэг үзжээ. Учир нь
гишүүдийнх үүрэгт ажлын хугацаа дууссан өдрөөс хойш СЕХ шийдвэр гаргах
чадамжгүй аж. Бүрэн эрх нь дууссан таван гишүүний оронд хүн томилуулахаар
ерөнхийлөгчөөс нэг, УИХ-аас 2, Улсын дээд шүүхээс хоёр гишүүнийг санал болгоно.
УИХ-аас нэр дэвшүүлэх хоёр хүнд хоёр хүнд АН-ын бүлэг саналаа өгчээ. Тэд
үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, Сангийн яамны төрийн сангийн
газрын дарга Х.Пүрэвсүрэн нарыг нэрлэв. Энэ саналаа УИХ дахь МАН-ын бүлэгт
хүргүүлэх аж.