
Үүний нэг нь түүний ялалт байгуулсан 2007 оны ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажлыг Ливи улсын удирдагч агсан Муаммар Каддафи санхүүжүүлсэн мэдээлэл юм. Ийм агуулгатай нийтлэл "Mediapart" цахим хэвлэлээр цацагдсан. Үүнтэй холбогдуулан Н.Саркози нэр хүндийг гутаасан, гүтгэсэн хэргээр тус хэвлэлийг шүүхэд өгөхөөр болжээ.
Тэрээр: "Энэ баримт бол бүдүүлэг, ташаа мэдээлэл. Ямар ч ёс суртахуунгүй. Ташаа мэдээлэл цацсан учраас шүүхийн өмнө хариуцлага хүлээх ёстой" хэмээн мэдэгдлээ. Гэтэл дарангуйлагч агсны хүү Салиф Аль Ислам энэ мэдээлэл үнэн гэдгийг баталж байгаа юм.