Өнгөрсөн хоёрдугаар сарын 16-нд БНСУ-ын Кёнги аймгийн Пажү хотын Гвангтан дүүргийн Чангман хороонд 28 настай монгол залуугийн амийг солонгос иргэд хөнөөсөн билээ.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 16-нд БНСУ-ын Кёнги аймгийн Пажү хотын Гвангтан дүүргийн Чангман хороонд 28 настай монгол залуугийн амийг солонгос иргэд хөнөөсөн билээ. БНСУ-ын иргэн 31 настай Хаму нь найз Унитайгаа нийлж, гадаа хүйтэн байхад дэлгүүрийн хаалга хаасангүй гэх шалтгаанаар талийгаач Б-г зодож, хүндээр гэмтээсэн юм. Улмаар Б эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан. Тэдэнд холбогдох шүүх хурал өнгөрсөн баасан гаригт арван цаг үргэжилсний эцэст шүүх шийдвэрээ гаргаж, түүнд 12 жил хорих ялыг оноосон байна. Харин гэмт этгээд Хаму нь шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж дараагийн шатны шүүхэд хандахаа мэдэгджээ.
Б.Чимэг