Японы мэргэжлийн сумо бөхийн 68 дахь
их аварга Асашёорюү Акинори буюу Д.Дагвадоржийн тухай ном худалдаанд гарчээ.
Тус номыг өчигдрөөс “Амазон” цахим хуудсаар худалдаалж эхэлсэн байна.
“Асашёорюү бол нийтлэг төрхтэй, гадаад хүн” нэртэй уг ном 1260 иен буюу
монголоор 19 мянган төгрөгийн үнэтэй аж.
Японы мэргэжлийн сумо бөхийн 68 дахь
их аварга Асашёорюү Акинори буюу Д.Дагвадоржийн тухай ном худалдаанд гарчээ.
Тус номыг өчигдрөөс “Амазон” цахим хуудсаар худалдаалж эхэлсэн байна.
“Асашёорюү бол нийтлэг төрхтэй, гадаад хүн” нэртэй уг ном 1260 иен буюу
монголоор 19 мянган төгрөгийн үнэтэй аж. Номд аваргын хувийн амьдрал болон
спортод гаргасан амжилтын тухай өгүүлжээ.
Хөдөлмөрийн баатар,
Гавьяат тамирчин
Д.Дагвадорж 1999 оны эхээр мэргэжлийн сумо бөхөд хүч үзэж эхэлснээс хойш
хоёр
жилийн дотор дээд зиндаанд барилдах болсон. 2003 оны тавдугаар сараас
сумо
бөхийн ёкозүна цолтон болсон билээ. Асашёорюү зодог тайлах хүртлээ дээд
зиндаанд
25 удаа түрүүлж, нийт 669 ялалт байгуулж, 173 ялагдал хүлээжээ. Өмнө нь
япончууд аваргын тухай номыг бичиж байсан юм. Энэ нь түүний тухай Япон
хэл дээр бичсэн хоёр дахь ном юм.