
Өмнөд Судантай хил залгаа орших нутгаар онцгой байдал тогтоосон тухай тушаалд Суданы ерөнхийлөгч Омар Аль Башир гарын үсэг зурлаа. Байлдааны үйл ажиллагаагаа зогсооход бэлэн гэдгээ Өмнөд Суданы зүгээс илэрхийлж байна. Тус улсын засаг захиргааныхан НҮБ-д ийм утга бүхий захидал илгээжээ.
Маргаантай Абьей муж руу гадаадын дөрвөн иргэн хууль бусаар нэвтрэн орсноос үүдэн ийнхүү онцгой байдал тогтооход хүрчээ. НҮБ-д суугаа Суданы төлөөлөгч батлан хамгаалах үүднээс Өмнөд Суданы цэргийн хүчинд цохилт өгөх эрхтэй гэж үзэж байна. Газрын тосны ордуудтай маргаантай байгаа нутаг дэвсгэрээс цэргээ гаргахыг НҮБ нэг бус удаа хоёр Суданд уриалсан юм.