
Мөн YouTube.com-ийн энэ хүү бичлэгээс болж Хонконгийн киноны салбар 308 сая ам.долларын алдагдал хүлээгээд байгаа гэнэ. Дээрх киноны бичлэгийг нэг жилд нийт 40 сая хэрэглэгч үзэж сонирхсон байжээ. Тиймээс тэд зохиогчийн эрхийг хамгаалах үүднээс дорвитой арга хэмжээ авахыг дээрх цахим хуудаст анхааруулав.
Хэрэв Хонконгийн кино урлагийн холбооны анхааруулгыг эс ойшоовол Олон улсын шүүхэд өргөдөл гаргахаа мөн мэдэгдсэн юм. Хонконгийн кино урлагийн холбооны нэгэн эрхэм “Цахим хуудаст тавигдсан кинонуудын бичлэгээс болж Хонконгийн кино урлаг үнэгүйдэхэд хүрч байна. Бидний уран бүтээлээс ашиг олж буй YouTube.com бидэнд нөхөн төлбөр олгох ёстой” хэмээн ярьжээ.