Маргааш 2012 оны УИХ-ын сонгуульд оролцох намуудын мөрийн хөтөлбөрт Улсын ерөнхий аудитын газраас шалгалт хийхээр болсон.

Маргааш 2012 оны УИХ-ын сонгуульд оролцох намуудын мөрийн хөтөлбөрт Улсын ерөнхий аудитын газраас шалгалт хийхээр болсон. Тиймээс намууд өнөөдөр сонгуулийн мөрийн хөтөлбөрөө эцэслэн хэлэлцэж дуусах ёстой болоод байна. Өчигдөр АН ҮЗХ-ны хурлаараа хэлэлцсэн бол яг одоо МАН хаалттай хуралдаж байна. Мөн ИЗНН нам ч өнөөдөр мөрийн хөтөлбөрийн төсөл, сонгуульд нэр дэвшүүлэх журмаа шинэчлэхээр хуралдах юм байна.