

Лондонгийн Олимпийн их наадам нь Олимпийн Хартид /Үндсэн Дүрэм/ заасны дагуу дэлхий нийтэд түгээмэл хөгжсөн 28 спортын төрлөөр явагдах юм. Одоогоор дэлхийн 204 орны баг тамирчид ямар нэг спортын төрлөөр оролцохоор сонгон шалгаруулах тэмцээнээс эрхээ аваад байгаа ба нийт 302 багц медалийн төлөө өрсөлдөнө.
Лондон хот нь энэхүү наадмыг 3 дахь удаагаа зохион байгуулах гэж байгаа ба өмнө нь 1908, 1948 онуудад зохион байгуулж байжээ. Лондон нь Их Британий Вант улсын хамгийн том Метрополитан бүс бөгөөд Их Британидаа төдийгүй дэлхий нийтийн урлаг, олон нийтийн харилцаа, эдийн засаг, эрүүл мэнд, зугаа цэнгээн, хувцас загвар, хэвлэл мэдээлэл, спорт, аялалын томоохон төв болсон хот юм. Лондон хот нь 2000 гаруй жилийн түүхтэй ба өдгөө 7 сая 825 мянга гаруй хүн байнга оршин суудаг. Мөн хотжсон дагуул дүүргүүдийг оролцуулан нийт 8 сая 278 мянган оршин суугчтай юм. Лондон нь 1,570 km2 талбайг эзлэн оршиж 32 дүүрэгт хуваагддаг. Газарзүйн байрлалын хувьд уртрагийн 0 голдоч энэ хотыг дайран өнгөрдөг бөгөөд дэлхий дахинаа Лондон хотоос 0 цагийн бүс /GMT/ гэж тооцон цагийн бүсчлэлд хуваагддаг.
Лондон хотод дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн 43 Их сургуулийн цогцолбор байрладаг Европын томоохон боловсролын төв юм. Мөн дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн 4 том соёлын өв байдаг. Тэдгээр нь Лондонгийн Цамхаг, Кью Цэцэрлэгт хүрээлэн, Вестминстерийн Ордон болон Маргеретын сүм юм. Мөн Лондон хотноо Букингемын ордон, Пиккадилигийн цирк, Сант Паулын Дуган, Шэрд Лондонгийн Гүүр, Уэмблей Стадион зэрэг дэлхий нийтийн сонирхлыг татсан газар олон бий.
Цаг агаарын хувьд далайн уур амьсгалтай, бороо их ордогоороо нэлээд алдартай. Зун нь ерөнхийдөө дулаахан бөгөөд заримдаа хэт халдаг байна. Зуны дундаж агаарын хэм 26 байдаг ба харин 7, 8 сарын хувьд 23.5 байдаг ерөнхий төлөвтэй юм байна. Мөн 7, 8 сард бороотой өдрийн тоо дунджаар 7.2 байдаг.
City Hall буюу Их Британий засаг захиргаа
Лондон хотноо жил бүр дэлхийн спорт сонирхогчдын анхаарлын төвд байдаг ба Рояал Виндсорын морин спортын тэмцээн, Парк Лондонгийн морин пологийн тэмцээн, теннисний Уэмблэдоны нээлттэй тэмцээн, олон улсын нисэх онгоцны үзүүлэх тоглолт, Лондонгийн Марафон болон Триатлон, теннисний ATP-н финалын тэмцээн, хөлбөмбөгийн Английн Примьер лигийн ихэнх тоглолтууд зэрэг олон тэмцээн уралдаанууд явагддаг.
Вестминстерийн Ордон
Лондон хотын захирагч нь өдгөө 47 настай
Борис Жонсон бөгөөд 2008 оноос хойш энэ албыг хашиж байгаа юм. Тэрээр 5 сарын
3нд болох хотын захирагчийн сонгуульд дахин нэр дэвшиж байна. Ирэх 8 сарын 29-оос 9 сарын 9-ны хооронд Параолимпийн тоглолтууд
үргэлжлэх болох аж.
Лондонгийн нүд хэмээгдэх алсыг харагч
Уэмблей цэнгэлдэх хүрээлэн