
- Ирэх оны эхний улиралд IPO гаргахаар төлөвлөсөн нь компаний хувьд арай бодитой хугацаа юм. Боломжоороо дээрх биржүүд дээр нэгэн зэрэг гарахыг хичээх болно гэж тэр хэлжээ.
“Эрдэнэс таван толгой”-н хувьцааны 29 хувийг арилжсанаар 3 тэрбум доллар биржээс босгох боломжтой гэж энэ IPO-г хүлээсэн гадны шинжээчид бичиж байна. Монголд бүх зүйл өөрийн хурдаар өрнөдөг, төлөвлөсөн ажилд гэнэтийн бэрхшээл захаас аван, замаас эхлэн таарах нь элбэг гэдгийг Ройтерс сануулаад ”Өмнө нь Монголын хууль эрх зүйн суурь байхгүйн улмаас Таван толгойн хувьцаа олон улсын зах зээлд гарах ажлыг нэг бус удаа хойшлуулж бйасан юм. Монголын парламентаас батлах ёстой үнэт цаасны тухай хуулийг одоо хүлээж байна. Ийм хууль байхгүй төдийгүй энэ зун болох сонгуулийн өмнө амжиж батлагдах ч үгүй байх” гэжээ.
“Эрдэнэс МГЛ” ХХК-ий гүйцэтгэх захирал Б.Энэбишийн хэлснээс үзвэл Таван толгой тойрсон дэд бүтцийн төслүүд бэлэн болсны дараа хувьцаа нь илүү үнэтэй болно гэж найдаж байгаа ажээ. Гэвч удаан хүлээсэн IPO-*г хойшлуулсан гол шалтгааны нэг нь хөрөнгө оруулагчдыг эцэслэн тохирч чадахгүй байгаа явдал юм. Өмнө нь гадна дотны хэвлэлүүдээр “Эрдэнэс МГЛ” бие дааж олборлолт хийж магадгүй байгаа тухай мэдээ гарч байсан юм.
-Хөрөнгө оруулах тухай яриа хэлэлцээр жил орчмын өмнөөс эхэлсэн. Одоо ч дуусаагүй үргэлжилж байна гэж Б.Энэбиш хэлжээ.
24tsag.mn