Намын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийн төслийг хэлэлцэх тул өглөө
хаалттай хуралдаж байсан юм. Харин одоо хэвлэлийнхэнд нээлттэйгээр
хуралдаж эхлээд байна.

Өнөөдөр МАН-ын дөрөвдүгээр бага хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна. Намын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийн төслийг хэлэлцэх тул өглөө хаалттай хуралдаж байсан юм. Харин одоо хэвлэлийнхэнд нээлттэйгээр хуралдаж эхлээд байна. 800 гаруй төлөөлөгч оролцож байгаа энэ хурлыг МАН-ын ерөнхий
нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, нарийн бичгийн дарга Ж.Цогзолмаа нар
удирдаж байгаа юм. 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс гадна Бага хурлын зарим гишүүнийг шинээр элсүүлж, заримыг нь чөлөөлөх асуудал энэ хурлаар яригдах аж.