Өнөөдөр МАН-ын дөрөвдүгээр
бага хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна. Намын сонгуульд оролцох мөрийн
хөтөлбөрийн төслийг хэлэлцэх тул өглөө хаалттай хуралдаж байсан юм.
Өнөөдөр МАН-ын дөрөвдүгээр
бага хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна. Намын сонгуульд оролцох мөрийн
хөтөлбөрийн төслийг хэлэлцэх тул өглөө хаалттай хуралдаж байсан юм. Харин одоо
хэвлэлийнхэнд нээлттэйгээр хуралдаж эхлээд байна. 800 гаруй төлөөлөгч оролцож
байгаа энэ хурлыг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, нарийн
бичгийн дарга Ж.Цогзолмаа нар удирдаж байгаа юм. 2012 оны сонгуулийн мөрийн
хөтөлбөрөөс гадна Бага хурлын зарим гишүүнийг шинээр элсүүлж, заримыг нь
чөлөөлөх асуудал энэ хурлаар яригдах аж. Мөн хурлаар “Хөгжлийн хөтөлбөр”-ийг хэлэлцэж байгаа бөгөөд тус
намын Бага хурал болж байгаа энэ үед Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат,
Ц.Даваасүрэн нар намаасаа гарах өргөдлөө өгсөн тухай мэдээлэл бий.
Тэд энэхүү Бага хуралд ирээгүй
байгаа бөгөөд МАХН-ын батлахаа үдээс хойш гардаж авна гэсэн мэдээлэл байна.