Намууд хуулийн хугацаанд багтаж мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн батлах гэж яарч байгаатай зэрэгцэн энэ сонгуульд ямар уриа үгтэй оролцох талаар толгой гашилган уралдаж байна. Ардчилсан нам “Монголдоо сайхан амьдаръя!”, “Цалингаараа амьдаръя!” зэрэг уриаг тойрон ярилцаж байна. Эхний уриа нь цаашаа дэд хувилбар болон “Улаанбаатартаа сайхан амьдаръя!”, “Чингэлтэйдээ сайхан амьдаръя!” болон задрах ажээ. 2008 онд Иргэний хөдөлгөөний нам “Монголдоо сайхан амьдаръя!” уриаг дэвшүүлж байсан бол өнгөрсөн сард хэвлүүлсэн ИЗНН-ын гишүүний батлах дээр бас ийм үг бичээтэй байна. Ардчилсан нам 2011 оны турш “монгол хүнийг хорь хорь” гэдэг товчлолтой болсон “Монгол хүн 2020” хөтөлбөрийнхээ хэлэлцүүлгийг бас ийм уриан доор явуулж байжээ.
Өнөөдөр хуралдаж байгаа МАН болон ИЗНН ямар уриа лоозон дэвшүүлэх талаар эх сурвалжууд нууцалж байна. Өмнөх сонгуулиудад намууд биднийг ямар уриагаар урхидан тархидаж байсныг эргээд нэг санацгаая.
2000 он
МАХН: Төрөө хямралаас аваръя!
Түмнээ ядуурлаас гаргая!
2004 он
МАХН: Таны төлөө
Таньтай хамт!
“Эх орон-Ардчилал” эвсэл: Өнөөдрийн дарамтыг арилгана
Өрх гэрийг тэтгэнэ.
2008 он
МАХН: Шударга ёс- хариуцлагатай төр,
Дэвших хөгжил- дэвжих амьдрал
АН: Иргэн бүрт эрдэнийн хувь
Зөв бодлого, зөв сонголт
ИЗНН: Бид сайн цагийг авчирна.
Өнөөдөр хуралдаж байгаа МАН болон ИЗНН ямар уриа лоозон дэвшүүлэх талаар эх сурвалжууд нууцалж байна. Өмнөх сонгуулиудад намууд биднийг ямар уриагаар урхидан тархидаж байсныг эргээд нэг санацгаая.

МАХН: Төрөө хямралаас аваръя!
Түмнээ ядуурлаас гаргая!
2004 он
МАХН: Таны төлөө
Таньтай хамт!
“Эх орон-Ардчилал” эвсэл: Өнөөдрийн дарамтыг арилгана
Өрх гэрийг тэтгэнэ.
2008 он
МАХН: Шударга ёс- хариуцлагатай төр,
Дэвших хөгжил- дэвжих амьдрал

Зөв бодлого, зөв сонголт

24tsag.mn