
Сургалтанд УЕПГ, Нийслэл, зарим дүүрэг болон Архангай, Дорнод, Говьсүмбэр , Орхон, Ховд, Завхан, Хэнтий аймгийн прокурорын газрын нэр бүхий 11 прокурор хамрагдсан бөгөөд Үндсэн хуульд заасан “Эрх тэгш байх” зарчмыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд, эрүүгийн хэргийг илрүүлэх шалгах арга тактик зэрэг сэдвээр ХБНГУ-ын Мюнхений Их сургуулийн Эрүүгийн Эрх Зүйн Хүрээлэнгийн багш, доктор П.Казиске хичээл зааж, Монгол Улс, ХБНГУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтаар харьцуулсан судалгааны талаар мэдээлэл хийсэн нь сургалтыг үр дүнтэй болгосон байна.
Б.Чимэг