
“Image” студи, “Милл” энтертайнмэнттай хамтран бүтээсэн уг киноны зохиолыг
Д.Мөнхбат бичиж, ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал, зураглаачаар Б.Төгөлдөр
ажиллажээ. “Ээжийн дайсан” кинонд гавьяат жүжигчин Д.Тунгалаг, “Мөрөөдлийн
театр”-ын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр,
Д.Баттөмөр, дуучин Ч.Цэлмүүн, гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Соёлын тэргүүний
ажилтан жүжигчин Д.Бямбацогт, жүжигчин Л.Нурбулан, Т.Баттулга, В.Гэрэлцэцэг нар
тогложээ.