УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАН-ын бүлгийн ажилд оролцохгүй
гэсэн өргөдөл гаргахын хажуугаар намын батлахаа ч мөн өгчээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАН-ын бүлгийн ажилд оролцохгүй гэсэн өргөдөл гаргахын хажуугаар намын батлахаа ч мөн өгчээ. Өчигдөр Д.Тэрбишдагва гишүүн Сонгинохайрхан дүүргийн намын үүртээ МАН-ын батлахаа өгсөн байна. Харин Ч.Улаан гишүүн өнөөдөр Чингэлтэй дүүргийн намын үүртээ гишүүний батлахаа өгчээ. Үүнийг ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар нотолж байгаа юм. Харин Ц.Нямдорж сайдыг огцруулах ёстой гэж үзэж байсан бусад гурван гишүүн болох Ц.Даваасүрэн, О.Чулуунбат, Д.Загджав нар намын батлахаа өгсөн эсэх нь тодорхойгүй байна.