Төв аймгийн Жаргалант сумын нутаг Тахилтын давааны өвөрт Toyota Raum маркийн 35-80 УБӨ улсын дугаартай автомашин онхолдсон зам тээврийн ноцтой осол гарлаа.

Төв аймгийн Жаргалант сумын нутаг Тахилтын давааны өвөрт Toyota Raum маркийн 35-80 УБӨ улсын дугаартай автомашин онхолдсон зам тээврийн ноцтой осол гарлаа. Ослын улмаас зорчигч 36 настай Ц нас барж, жолооч зорчигч нарын хоёр хүн гэмтсэн байна.
Зам тээврийн осол хотод мөргөлдөх, шүргэлцэх хэлбэрээр их бүртгэгддэг бол орон нутийн замд онхолдох хэлбэрээр их гарч байгааг Замын цагдаагийн газраас анхааруулж байна. Мөн хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэргээс осол их гарч жолооч, зорчигчид амь насаа алдаж байгааг анхааруулж байна.
Б.Чимэг