Түүхий эдийн "Эмээлт" захад нэг кг ноолуур
40 мянган төгрөгийн ханштай байна.

Түүхий эдийн "Эмээлт" захад нэг кг ноолуур
40 мянган төгрөгийн ханштай байна. Өнгөрсөн жилийн өдийд ноолуур 75 мянга орчим
төгрөгийн үнэтэй байсан. Энэ ингэтлээ буурсан шалтгааныг ченжүүд "Сонгуулийн жилтэй холбоотойгоор
малчид түүхий эдээ дарж байна. Өнгөрсөн сонгуулийн жилд УИХ малчдын амжиргааг
дэмжих нэрийдлээр нэг кг ноолуур тутамд 5000, ямаа бүрт 2000 төгрөг
хандивласан. Тиймээс малчид төрөөс тэдэнд өгөх хувь хишгийг хүлээн ноолуураа
гаргахгүй байна" хэмээн ярьж байна.
Харин Ноос ноолуурын холбооныхон "Энэ жил нэг кг ноолуурын үнэ 50 мянгаас
хэтрэхгүй" гэж үзэж байгаа гэнэ.