Өнгөрсөн сарын 20-нд “МАХН-ын дарга Н.Энхбаярыг ард түмний батлан даалтад гаргая” хөдөлгөөний зохицуулагч З.Баянсэлэнгийг хууль бус жагсаал цуглаан зохион байгуулсан хэргээр Сүхбаатар дүүргийн шүүхээс 14 хоног баривчлах захирамж гарч, Дэнжийн мянгын 111 дүгээр хорих ангид саатуулсан

Өнгөрсөн сарын 20-нд “МАХН-ын дарга Н.Энхбаярыг ард түмний батлан даалтад гаргая” хөдөлгөөний зохицуулагч З.Баянсэлэнгийг хууль бус жагсаал цуглаан зохион байгуулсан хэргээр Сүхбаатар дүүргийн шүүхээс 14 хоног баривчлах захирамж гарч, Дэнжийн мянгын 111 дүгээр хорих ангид саатуулсан. Харин түүний суллагдах хугацаа нөгөөдөр дуусгавар болж байгаа аж. Тэрээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлагдсаны дараа Сүхбаатарын талбайд Н.Энхбаярыг батлан даалтаар гаргахаар жагсаал зохион байгуулсан юм. Харин Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс түүнийг уг жагсаалыг зохион байгуулахдаа зөвшөөрөл аваагүй хэмээн буруутгаснаар ийнхүү хоригдсон билээ.
Б.Чимэг