
Санхүүгийн зах зээлийг төрөлжүүлэхэд шууд оролцдог институци нь Төв банк биш гэж Монголбанкны нийгэмд эзлэх байр суурь, үйл ажиллагааг тодорхойлдог.
Монгол банкны мөнгөний бодлого, Сангийн яамны сангийн бодлого хоорондоо уялддаггүй гэдгийг хэн бүхэн мэднэ. Тэгвэл ингэж хоёр талд нэг нэгнийгээ буруутгаж байхаар нэг удирдлага дор нэгтгэвэл яасан юм бэ гэсэн альтернатив саналыг зарим нэг эдийн засагчид хэлдэг.

"Засгийн газар, төв банк хоёр нь нэг удирдлага, бүтэцтэй төв банкууд байдаг. Ялангуяа Африкийн орнуудад. Хэрвээ бид засгийн газрын харъяа төв банк болвол маш том ухралт хийнэ.
Ганцхан жишээ хэлэхэд, мөнгө хэвлэдэг эрхийг Засгийн газарт өглөө гэхэд хавтгайрсан халамжийн бодлогоор хүн бүрт 1.5 сая-ыг тараагаад өгчихнө. Тэгвэл манай эдийн засаг энэ нөхцөл байдлыг даах чадваргүй. Арилжааны банкууд зээл өгөхгүй байна. Төв банк зээл өг гэдэг хэсэг ч бий.
Зээлийн эрэлтийг хангахаар тийм их хэмжээний мөнгийг Төв банк зах зээл рүү дураараа оруулчихлаа гэхэд эрэлтийг хангах хэмжээний нийлүүлэлт, үйлдвэрлэл алга. Энэ бол Төв банкыг хараат бус байлгах ёстой энгийн, жижигхэн шалтгаанууд.
Том институциар нь авч үзвэл, мөнгө хэвлэдэг, зарцуулдаг байгууллага нь нэг болгочихвол өөрөө, өөрийгөө дүгнэдэг, өөрөө төсөөллөө гаргадаг, өөрийгөө гадна талаас харж, хянадаггүй нэг л тийм эдийн засаг өнхөрнө гэсэн үг. Засгийн газар, Төв банк хоёр нь УИХ-д харъяалагддаг, ажлаа тайлагнадаг, шалгуулдаг, хянадаг, үүрэг даалгавраа авдаг энэ тогтолцоо, бүтэц нь хамгийн зөв гэж үзэж байна." гэж хариулсан юм.
Төв банк үнэхээр хараат бус ажиллаж чадаж байна уу? Засгийн газрын харъяа болгохгүйгээр цаашид бие дааж ажиллаж чадах уу?
24tsag.mn