
Энэ хэмжээний санхүүжилтийг тус компани Монгол-Хятадын хилээс 138 км-т байрлах Элстэйн ордодоо 66%-ын агуулгатай нойтон аргаар баяжуулах үйлдвэр байгуулахад зарцуулах юм байна.
Энэхүү баяжуулах үйлдвэр нь жилд 66% агууламжтай 600,000 тонн төмрийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай.
Сүүлийн жилүүдэд төмрийн хүдрийн үнэ хурдацтай өсөж, 2000-2010 оны хооронд 24 хувиар өссөн байна.
Энэ өсөлт нь цаашид ч хадгалагдах магадлалтай байгаа нь зах зээлээс 6 сая ам.долларын санхүүжилт босгож чадсаны шалтгаан байж болох юм.