Долдугаар сарын 1-ний хэрэгт шүүгдэгчээр татагдан хоригдож буй цагдаагийн экс дарга нар өнгөрсөн сарын 24-нөөс эхлэн өмгөөлөгчдийн нэрсийн жагсаалттай танилцаж эхэлсэн.

Долдугаар сарын 1-ний хэрэгт шүүгдэгчээр татагдан хоригдож буй цагдаагийн экс дарга нар өнгөрсөн сарын 24-нөөс эхлэн өмгөөлөгчдийн нэрсийн жагсаалттай танилцаж эхэлсэн. Учир нь Сүхбаатар дүүргийн шүүхээс өнгөрсөн сарын 20-нд шүүгдэгчдэд өмгөөлөгч томилж өг гэсэн албан бичгийг МӨХ /Монголын өмгөөлөгчдийн холбоо/- нд ирүүлсний дагуу тус холбооноос ажлын хэсэг гарсан юм.
Хууль зүйн туслалцаа үзүүлэх хүнгүй болоод байгаа хурандаа нарт өмгөөлөгч авахад нь туслах зорилгоор байгуулагдсан тус ажлын хэсэгт МӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Т.Сүхбаатар, Д.Батсүх, Г.Оюунцэцэг, Ж.Эрдэнэбаатар нар багтаж байгаа. Мөн саяхнаас өмгөөлөгчдийн холбооноос цагдаагийн экс удирдлагуудад өмгөөлөгч сонгон авахад нь туслалцаа үзүүлэх үүрэг өгсний дагуу мөн Сүхбаатар дүүргийн шүүхээс олгосон зөвшөөрлийн дагуу өмгөөлөгч О.Алтангэрэл энэ ажилд оролцож байгаа аж.
Б.Чимэг