Киноны уран бүтээлчид нэгдэн Монголын Кино Урлагийн Зөвлөлийг
байгуулжээ. Кино урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 26-н ТББ тус
зөвлөлийг байгуулсан байна.

Киноны уран бүтээлчид нэгдэн Монголын Кино Урлагийн Зөвлөлийг байгуулжээ. Кино урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 26-н ТББ тус зөвлөлийг байгуулсан байна. Уг зөвлөл нь урлагийн салбарыг нэгдсэн бодлогоор хөгжүүлэх, кино үйлдвэрийн бодлого, кино үзвэрийн бодлого, кино урлагийн боловсон хүчний бодлого гэсэн гурван чиглэлт бодлогыг боловсруулж ажиллах зорилготой гэнэ. 1935 оны тавдугаар сарын 1-ний өдөр Монголын анхны “Ард” кино театр нээлтээ хийж, 1937 оны энэ өдөр “Майн” баярын жагсаалаар Монголын анхны баримтат кино хийж байсан түүхтэй. Тиймээс энэ өдрийг Монголын киночдын өдөр болгон тэмдэглэдэг болж байгаа талаар МКУЗ-ийнхөн хэлж байна.