Өчигдөр 18.00 цагт цагдаагийн экс дарга нарын ар гэрийнхэн Сүхбаатар дүүргийн шүүхэд Ч.Амарболд нарыг батлан даалтад гаргах хүсэлт гаргажээ.

Өчигдөр 18.00 цагт цагдаагийн экс дарга нарын ар гэрийнхэн Сүхбаатар дүүргийн шүүхэд Ч.Амарболд нарыг батлан даалтад гаргах хүсэлт гаргажээ. Тэд “Сүхбаатар дүүргийн шүүхээс өнгөрсөн сарын 20-нд шүүгдэгчдэд өмгөөлөгч томилж өг гэсэн албан бичгийг МӨХ /Монголын өмгөөлөгчдийн холбоо/- нд ирүүлсний дагуу тус холбооноос ажлын хэсэг гарсан. Хэдийгээр өмгөөлөгч авдаг ч шүүхээс өмгөөлөгчдөд дарамт, шахалт үзүүлж байгаа. Өөр өмгөөлөгч сонгож авъя гэхээр шүүхээс өмгөөлөгчдийг нь томилчихдог учраас батлан даалтад гарч байж өмгөөлөгчөө сонгох ёстой” гэжээ.
Б.Чимэг