МАН-ын дарга, ерөнхий сайд С.Батболд дөнгөж сая бага хурлын гишүүддээ
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат, Ц.Даваасүрэн нарыг
МАН-аас гарах өргөдлөө өгсөн тухай дуулгалаа.

Өнөөдөр МАН-ын дөрөвдүгээр бага хурал болж байгаатай зэрэгцэн УИХ-ын дөрвөн гишүүн МАН-ын бүлгээс гарч байгаагаа мэдэгдсэн. Гэхдээ энэ нь УИХ дахь бүлгээр хязгаарлагдахгүй гэдгийг дараа, дараагийн үйл явдал нотлон харуулж байна. МАН-ын дарга, ерөнхий сайд С.Батболд дөнгөж сая бага хурлын гишүүддээ УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат, Ц.Даваасүрэн нарыг МАН-аас гарах өргөдлөө өгсөн тухай дуулгалаа. Тиймээс эдгээр гишүүдийг МАН-ын бага хурлын гишүүнээс чөлөөлөх тухай хэлэлцсэн байна. Нэгэнт дээрх гишүүд намаас гарах өргөдлөө өгсөн тул МАН болон тус намын Бага хурлын гишүүнээс хасах нь шийдвэр гаргажээ.