
Эрх авсан тамирчдын мэдээллийг хүргэхэд чөлөөт бөхийн төрөлд эрэгтэйчүүдээс П.Өнөрбат /74 кг/, Ж.Чулуунбат /120 кг/, эмэгтэйчүүдээс Д.Отгонцэцэг /48 кг/, С.Бямбацэрэн /55 кг/, О.Насанбурмаа /63 кг/, О.Бурмаа /72 кг/, боксын төрөлд П.Сэрдамба /49 кг/, Н.Төгсцогт /52 кг/, У.Мөнх-Эрдэнэ /64 кг/, Б.Түвшинбат /69 кг/, буудлагын төрөлд Н.Баяраа, О.Гүндэгмаа, марафон гүйлтийн төрөлд Б.Сэр-Од, Л.Отгонбаяр, байт харвааны төрөлд Ж.Гантөгс, Б.Урантунгалаг, усан спортын төрөлд цагаан хуудсаар А.Тамир, Г.Оюунгэрэл нар “Лондон-2012”-ын галын шугаманд хурд, хүч, цэц мэргэнээ сорих гэж байна.