Өнөөдөр УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат МАН-аас гарснаа албан ёсоор мэдэгдэж, МАХН-ын бага чуулганд оролцсон.

Өнөөдөр УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат МАН-аас гарснаа албан ёсоор мэдэгдэж, МАХН-ын бага чуулганд оролцсон. Тэднийг МАХН-ын дарга Н.Удвал “Монголын төрийг мөрийтэй тоглоомын газар болгосон бидний олигархиуд гэж нэрлээд байгаа зэрлэгшсэн хүн сүрэгээс салж, ард түмэнтэйгээ нэгдэхээр манай эх оронч гишүүд маань ирлээ. Булган сүүлтэй гишүүдийн маань хойноос тун удахгүй өдий төдий гишүүд бидэн дээр ирнэ. МАХН-ын маань унаган гишүүд ирнэ” гэсээр хүлээн авсан юм. Харин тэдэнд МАХН-ын гишүүн болсон батламжийг өнөөдөр гардуулж өгөх аж. Мөн тэднийг хүндэтгэн өнөөдөр орой 19.00 цагаас “Brauhaus”-т хүлээн авахаар болсон байна. Уг хүлээн авалтад МАХН, МҮАН-ын удирдлагууд, МАН-аас гарсан гишүүд оролцоор болжээ.
Б.Чимэг