Өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно.

Өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно. Энэ хурлаар УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ. Өмнө нь Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаанаар мажоритар системээс хувь тэнцүүлсэн систем рүү нэр дэвшигч "гулсах" гэсэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Харин УИХ-ын гишүүд үүнийг чуулганаар хэлэлцээд хүлээж аваагүй билээ. Тиймээс өнөөдөр болох цэцийн их суудлын хуралдаан эцсийн шийдвэрийг гаргаж, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг нэг мөр болгох юм.