Өнөөдөр үдээс хойш буюу 14.30 цагт Засгийн газар хуралдаж найман асуудал хэлэлцэж, хоёр асуудалтай танилцахаар төлөвлөсөн байна.

Өнөөдөр үдээс хойш буюу 14.30 цагт Засгийн газар хуралдаж найман асуудал хэлэлцэж, хоёр асуудалтай танилцахаар төлөвлөсөн байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Орон сууцны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай хэлэлцүүлэх юм байна. Харин ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний стратеги батлах тухай асуудлыг хуралд оруулахаар болжээ. Гадаад харилцааны сайд Г.Занданшатар ЮНИДО-ын ерөнхий захирлын айлчлалын талаар Засгийн газрын гишүүдэд танилцуулах аж.