
Санхүүгийн хямралтай байгаа Испани улс Европын холбоо болон олон улсын санхүүгийн байгууллагуудын шахалтаар зардлаа бууруулахаас өөр аргагүй болсон юм.
Тэр тусмаа эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарт зарцуулах мөнгийг 10 тэрбум еврогоор бууруулах болсон нь иргэдийн бухимдлыг ихээхэн төрүүлж байна. Нийтдээ Испаничуудын төсвийн зардлаа 27 тэрбумаар бууруулах ёстой болоод байна.