МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнгөрсөн сарын 13-нд АТГ-аас сэжигтнээр тооцож, Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулсан.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнгөрсөн сарын 13-нд АТГ-аас сэжигтнээр тооцож, Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулсан. Түүний суллагдах хугацаа өнгөрсөн сарын 27-нд дуусгавар болох байсан ч АТГ-аас Н.Энхбаярыг яллагдагчаар татаж, хоёр сар саатуулахаар болсон юм. Тэгэхээр түүний суллагдах хугацаа ирэх зургадугаар сарын 26-нд дуусгавар болно. Мөн хоёр өдрийн дараа нь сонгууль болох юм. Харин МАХН-аас Н.Энхбаяр сонгуульд нэр дэвшинэ хэмээн зарласан. Энэ талаар СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн “Шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй тохиолдолд хэнийг ч гэж буруутай гэж үзэх үндэслэлгүй. Ялтан л биш бол хэн ч сонгуульд оролцох эрхтэй” гэжээ.
Б.Чимэг