МАХН-ын дарга Н.Энхбаярыг улсын хөрөнгө шамшигдуулсан гэх хэргээр Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулаад 20 хонож байна.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг улсын хөрөнгө шамшигдуулсан гэх хэргээр Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулаад 20 хонож байна. Түүний баривчилгааг МАХН-аас улс төрийн зорилготой хэмээн удаа дараа мэдэгдэж байсан. Харин тус намаас “Улс төрийн зорилготой, зохион байгуулалттай хэргийн эздээр МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар тодроод байна. Харин тэдний хууль бус гэмт хэргийг нь гардан биелүүлсэн Авлигатай тэмцэх газрын дарга Б.Хурц, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Н.Оюунтуяа нар. Тиймээс тэднийг олон улсын ГАГ-ийн шүүхэд өгөхөөр болсон” хэмээн МАХН-аас мэдээллээ.
Б.Чимэг