УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 12 цагт Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлажээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 12 цагт Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлажээ. Тэрбээр өчигдөр МАН-ын УИХ дахь бүлгийн ямар нэг ажилд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Харин энэ нь МАН-аас биш, намын нэг бүтцээс гарч байгаа асуудал гэж тайлбарлаж байсан юм. Гэвч өчигдөр орой МАН-ын дөрөвдүгээр бага хурлаар түүнийг Бага хурлын гишүүнээс гадна МАН-ын гишүүнээс хассах шийдвэр гаргасан. Түүнтэй хамт МАН-аас гарсан гурван гишүүд МАХН-д орсон ч Ц.Даваасүрэн гишүүн хэрхэх нь тодорхойгүй байгаа юм. Энэ хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр дараагийн алхмаа зарлах бололтой.