Өнгөрсөн сарын 26-29-нд БНСУ-ын Сөүл хотноо Монгол Солонгосын Консулын газрын зөвлөлдөх уулзалт болжээ. Уулзалтаар манай иргэдийн эрх ашгийг хамгаалах, БНСУ-д зорчих визийн нөхцөлийг уян хатан байлгах зэрэг асуудлыг амжилттай шийдсэн байна.

Мөн манай улс БНСУ-тай ялтан солилцох гэрээтэй. Энэ дагуу БНСУ-д ял эдэлж байгаа Монголын гурван иргэнийг эх оронд нь авчрах санал тавьжээ.
Уг асуудлаар БНСУ-ын Хууль зүйн яамтай зөвшилцөж чадсан бөгөөд нөгөө тал ялтан шилжүүлэх асуудлыг нааштай хүлээж авсан гэж эх сурвалж хэллээ. Тиймээс тус улсад гэмт хэрэг үйлдэн ял эдэлж буй манай улсын гурван иргэн энэ сард эх орондоо ирж магадгүй болжээ.
Б.Золбоо