
2012 оны эхний улиралд авсан санал, хийсэн судалгааг үндэслэн сургалтыг зохион байгуулахдаа сургалтын арга хэлбэрийг өөрчлөн зарим шүүгч нарыг урьж хичээл заалгах, сургалтын сэдвийн хүрээнд бодлого боловсруулан бодох, дотооддоо шүүх хуралдаан зохион байгуулж, ярилцлага явуулах хэлбэрээр явуулсан байна.
Мөн захиргааны болон үйлчилгээний ажилтнуудад тэдний ажлын шаардлага онцлогт тохируулан Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд тусгагдсан ажил үүргээ хариуцлагатай, шуурхай, чанартай хийж гүцэтгэх, харуул хамгаалалт, нууц хадгалалт, өөрсдийн албан ажлын хэрэгцээнд ашиглаж байгаа техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ариг гамтай эзэмших, эрхлэн хийж буй ажил мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, прокурорын байгууллагын ажилтны ёс зүйн хэм хэмжээг чанд сахих чиглэлээр сургалтуудыг зохион байгуулсан байна.
Шинээр ажилд томилогдсон 2 ажилтанд прокурорын байгууллагын үйл ажиллагаатай албан ёсоор танилцуулж, гүйцэтгэх ажил үүрэгтэй нь холбогдуулан тус бүр нэг өдрийн сургалт зохион байгуулжээ.
Сургалт зохион байгуулсан талаар тусгай бүртгэл хөтлөж түүнд багшийн заасан сэдэв, прокурор, ажилтнуудын сургалтанд оролцсон байдлын талаар ирцийн тэмдэглэл хөтлөж, сургалтын арга хэлбэрийг улам боловсронгуй болгон улирал бүр сургалтыг зохион байгуулахаар ажиллаж эхэлсэн байна.
Б.Чимэг