
"Энэ бол даалгавар. Төв банк даалгавраа биелүүлэхийн тулд хуулиар олгогдсон бүх боломжоо ашигладаг, арга хэмжээ авдаг. Инфляцийг 8 хувьд барина гэдэг дийлэхгүй даалгавар.
Эдийн засгийн тэлэлттэй энэ үед Төв банкны мөнгөний бодлогын хэрэгслүүдээр инфляцийг нэг оронтой тоонд барина гэдэг маш хүнд даалгавар.
Төв банкнаас бодлогын хүүгээ нэмлээ ч халамжийн бодлогод нөлөөлж чадахгүй байна. Төсвийн бодлого, мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдлыг хангах бодлогуудыг маш сайн уялдуулах хэрэгтэй."
Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нар албан ёсоор нэг ширээний ард сууж ажлаа ярьдаг болсон. Энэ бол нэг алхам.Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл албан ёсоор байгуулагдсан.
Эдгээрийн хоорондын үйл ажиллагааны ил тод байдал, уялдаа холбоо нь дараагийн алхам. Тэгвэл одоогоор инфляцийн түвшин долоо хоног, сар, жилээр ямар хувьтай байгааг Монгол банкны албан ёсны эх сурвалжаас харна уу.
Г.Мөнхтуяа